Харбин “Мөсөн дэнлүүний баяр”-2024 Олон Улсын Оюутны сагсан бөмбөгийн тэмцээн

2024 оны 1-р сарын 26-30-ны хооронд Харбин хотод зохион байгуулагдсан Харбин “Мөсөн дэнлүүний баяр”-2024 олон улсын U19 сагсан бөмбөгийн тэмцээнд ОХУ, БНХАУ зэрэг орнуудын нийт 14 баг оролцсон. Тэмцээний АВАРГА багаар ШУТИС-ийн “ШАРКС” баг шалгарлаа. Дэд аваргаар ОХУ-ын баг тамирчид, 3-р байрыг БНХАУ-ын баг тамирчид тус тус эзэллээ. ШИЛДЭГ тоглогчоор ШУТИС-ийн ГУУС-ийн 2-р курсийн оюутан Б.Ундрах шалгарлаа.