М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship 2024” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship 2024” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

М-Си-Эс Групп нь их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бизнесийн байгууллагын соёлд суралцах боломжийг олгодог “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрөө гурав дахь жилдээ зарлалаа.

М-Си-Эс Групп 2005 оноос “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байсан бол өдгөө оюутан залууст практикт суурилсан ажлын бодит туршлага хуримтлуулж, ажлын гарааны суурийг цогцоор нь зөв эхлүүлэх үүднээс цалинтай дадлагажих хөтөлбөрийг 2022 оноос эхлэн 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар М-Си-Эс Группийн хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдан, олон нийтийн ажлуудад оролцох, менторуудтай уулзаж танилын хүрээгээ тэлэх зэргээр хоёр сарын турш дадлагын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөх юм. Мөн гадаадын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд зарим ажлын байранд зайнаас дадлагажиж боломжтой.

2023 оны “MCS Internship” хөтөлбөрт дотоод болон гадаадын 10 орчим их, дээд сургуулийн 86 оюутан хамрагдсан ба М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах санал авч ажил, амьдралын гараагаа эхлүүлэн амжилттай ажиллаж байна.

Оюутан та хөтөлбөрт оролцох хүсэлтээ careers.mcs.mn вэб хуудсаар өөрийн бүртгэлийг үүсгэж, анкетаа онлайнаар илгээн сонгон шалгаруулалтад оролцоорой.

 

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 2-р сарын 12-ний өдрийг хүртэл

Сонгон шалгаруулалт : 2024 оны 2-3 сар

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа:  2024 оны 3-5 сар

Холбоо барих:
Имэйл: hrmanager@mcs.mn
Утасны дугаар: 7777 88338078-8833