“Хөх толбо” НҮТББ 3 сая төгрөг хандивлалаа

ШУТИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Багшийн хөгжлийн төвүүд, Залуучуудын хөгжлийг дэмжих холбоо, Оюутны холбоо хамтран зохион байгуулж буй “ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛ - БИД ХАМТДАА” аян 5 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус аяны хүрээнд “Хөх толбо” европ монгол холбоо нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч А.Гантулга, холбооны  нарийн бичгийн дарга Л.Дарьсүрэн нар ШУТИС-ийн мэргэжилтэн Ш.Доржсүрэн, Б.Цэвэлсүрэн нарын хүүгийн эмчилгээний зардалд 3 сая төгрөг хандивлалаа.  Тус холбооны зорилго нь европ дахь болон монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх, монгол европын спорт, түүх, соёлыг харилцан сурталчлах, монголын хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх зорилготой юм байна. Холбоо европ болон монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх олон арга хэмжээг зохион байгуулсан төдийгүй Политехникийн дээд сургуулийн 90 оны төгсөгчдөөс бүрдсэн ахмадын улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт Г.Дэмбэрэл ахлагчтай ПДС-85 одоог хүртэл холбооны тэмцээнд ажилттай оролцож байгааг дуулгалаа.