MICA mongolia: Японы ажил олгогч байгууллага HTS японы олон улсын нисэх онгоцны буудал Ханэда, Наритад ажиллах ажлын байрны талаар мэдээлэл өгнө.
Японы ажил олгогч байгууллага болох HTS Company-ий ажилтан 1 сарын 22(Даваа)-ний өдөр Монголд айлчлан ирж, Япон улсын олон улсын нисэх онгоцны буудал Ханэда, Наритад ажиллах ажлын байрны талаар 1 сарын 23(Мягмар)-ны өдөр (14:00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн чанх хойно Эрдмийн ордоны 2 давхарт) дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх өдөрлөг зохион байгуулагдах юм.