ШУТИС-ийн төгсөгчдийн анхааралд

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, Интернэшнл эйч ар аутсорсинг консалтинг компани хамтран 2018-2019 оны намрын улиралд төгсөх курсийн оюутнууддаа зориулан “хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө хэрхэн борлуулах вэ? сэдэвт сургалтыг 4 удаагийн цувралаар зохион байгуулсан.

Тус сургалтанд хамрагдсан оюутнууд болон нийт төгсөгч оюутнууддаа зориулан ажил олгогч байгууллагуудыг урьж “MUST-NETWORKING BREAKFAST” зохион байгуулах гэж байна.

Иймд тус арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй төгсөх курсийн оюутнууд хүрэлцэн ирж ажил олгогч байгууллагуудын мэдээллийг авч ажлын байртай болох боломжтой танилцана уу.

MUST-NETWORKING BREAKFAST

Хаана:  ШУТИС-ийн  хичээлийн I байр “Хурлын танхим”-ын үүдний талбайд

Хэзээ: 2019 оны 01 сарын 22 ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд

Тус арга хэмжээн дээр дээрх цуврал сургалтанд бүрэн хамрагдсан оюутнууддаа сертификат гардуулна.

Оюутны соёл, үйлчилгээний алба

“Алтангадас” клуб