“Торгоны замын уламжлалт соёл “ -ын олон улсын хуралд оролцлоо

Бээжин хотод БНХАУ-ын “Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн”: “Нэг бүс нэг зам”-ын Олон Улсын Оюуны сан”, “Ази Номхон далайн болон Олон Улсын Стратегийн Хүрээлэн”,”Үндэстний утга зохиолын судалгааны хүрээлэн” хамтран зохион байгуулсан, “Торгоны замын уламжлалт соёл “ -ын олон улсын хурал боллоо.

Тус хуралд Орос, Унгар, Монгол, Казахстан, Польш, Герман, Финлянд, Япон, Солонгос, Хятад Улсын их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг төлөөлж ирсэн 100 гаруй эрдэмтэн судлаачид “Торгоны замын соёл”, “Жангар судлал”, “Өвөр  Монголын нэрт яруу найрагч, Жангар судлаач, уран зохиолын онолч Ба.Бүрэнбэхийн туурвил зүйн онцлог” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

МУ-аас 5 эрдэмтэн (ШУТИС-1, МУИС-2, ХЗХ-2) урилгаар оролцсон бөгөөд ГХИ-ийн МСТ-ийн ахлах багш, доктор Р.Бигэрмаа “Нэрт судлаач, яруу найрагч Ба.Бүрэнбэхийн задгай шүлэгт хийсэн ажиглалт” сэдвээр илтгэлээ амжилттай хэлэлцүүлжээ.