МОНГОЛ ИНЖЕНЕР-2018 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа

Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжих зорилготой “Монголын Инновацийн 7 хоног” үйл ажиллагааны хүрээнд “Монгол Инженер - 2018” нэгдсэн арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр 2018 оны 4-р сарын 20-22 өдрүүдэд зохион байгууллаа.

 “Монгол Инженер - 2018” нэгдсэн арга хэмжээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т. Амаржаргалан; ШУТИС-ийн захирал док (Ph.D), проф., Б.Очирбат; ШУТИС-ийн дэд захирал док (Ph.D), проф., Х.Энхжаргал; дэд захирал док (Ph.D), дэд проф., Т.Намнан; дэд захирал док (Ph.D), дэд проф., Ц.Баатархүү; дэд захирал Л.Баяр-Эрдэнэ; Монгол улсын Ардын багш, академич, док (Sc.D), проф., Ч.Авдай; МУ-ын гавъяат багш, док (Ph.D), проф., Н.Төмөрбаатар; Оюу Толгой ХХК-ийн гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ё.Лхамаа, Оюу Толгой ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажилтан Э.Анударь; Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Аналитик инновацын газрын захирал С.Цэрэнням; Хаан банкны Байгууллагын харилцааны газрын захирал С.Ариунцэцэг; Хаан банкны Байгууллагын харилцааны газрын мэргэжилтэн Ц.Уянгаа; Улаанбаатар банкны Иргэдийн банкны газрын захирал С.Лхагвадорж; ЧПМ ХХК-ийн захирал Ц.Чадраабал; ТЭСО корпорацийн Хүний нөөцийн албаны дарга М.Мөнгөншагай; Дархан Геомаш ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Э.Батбаяр; Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй; ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, удирдлагын улсын их сургуулийн доцент, техникийн ухааны доктор (Ph.D) Ц.Д. Цынгеев; AПУ ХХК; ДЦС-IV ХК; Дархан Төмөрлөгийн үйлдвэр; ZM ХХК; ДарханГеомаш ХХК; Мөнгөн пирамид ХХК; Санко Тек ХХК; Эрдэм транс ХХК болон Орхон аймаг дахь Технологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, ХААИС, ҮБХИС.АБС, УБТЗ-ын ТДС, ТТДС, МГТИС, ИЗОУИС, МҮИС, ШМТДС, ТДС-ын төлөөлөл, багш нар оролцлоо.

“Монгол Инженер - 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд инженер, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал, инженерийн программын (MasterCAM, Ansys, Solidworks) сургалт, зураг төслийн автоматжуулалтын CAD/CAE/CAM болон Механикийн онолын хичээлүүдийн (Онолын механик, Машин механизмын онол, Материалын эсэргүүцэл, Машины эд анги, Хэрэглээний механик) улсын олимпиад, инженер техникийн ажилтан болон оюутнуудын дунд багийн тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, ШУТИС-ийн мэргэжил сурталчлах өдөрлөг тус тус зохион байгуулагдлаа.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайд Ц.Цогзолмаа 2018 оны 4-р сарын 22-ны “Монгол инженер 2018” арга хэмжээний үйл ажиллагаатай танилцан оюутан залуус, профессор, багш, инженер техникийн ажилтнуудтай уулзаж харилцан санал солилцон төр - хувийн хэвшил -  их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал нөлөөтэйг онцлон уралдаан тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үйл ажиллагаатай танилцсан

Арга хэмжээнд нийт 14 албан байгууллагын 48 инженер, техникийн ажилтнууд; дотоодын 14 их, дээд сургууль, гадаадийн 1 их сургуулийн 258 (давхардсан тоогоор) оюутан, 100 гаруй профессор багш ажилтнууд оролцлоо. Нэгдсэн дүнг гаргахад:

Багийн нэгдсэн амжилтаар:

  • Тэргүүн байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутнууд (шилжин явах цом, диплом, алтан медаль, 1 сая төгрөг) - 68 оноо
  • Дэд байранд ШУТИС. МехТС-ийн оюутнууд (диплом, мөнгөн медаль, 0.7 сая төгрөг) - 55 оноо
  • Гутгаар байранд ШУТИС. БАС оюутнууд (диплом, хүрэл медаль, 0.5 сая төгрөг) - 52 оноо

Багийн дүнгээр эхний гурван байр эзэлсэн багууд (зүүн гар талаас):
1. ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөр; 2. ШУТИС-ийн МехТС; 3. ШУТИС-ийн БАС.

Инженерийн хувийн амжилтаар (CAD/CAE/CAM):

  • I байранд зураг төслийн инженер, Ч.Сономжамц
  • II байранд зураг төслийн инженер, Ч.Үнэнбаяр
  • III байранд Эрдэнэт үйлдвэр ХХК, ЗМЗ-ийн инженер, Е.Жүзжасар

Оюутны хувийн амжилтаар (CAD/CAE/CAM):

  • I байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Н.Бат-Эрдэнэ
  • II байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Н.Цэдэн-Иш
  • III байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Б.Эрдэнэтөгс

Оюутны хувийн амжилтаар (Онолын механик):

  • I байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан О.Нямсүрэн
  • II байранд ШУТИС.БАС-ийн оюутан Ц.Ариунзаяа
  • III байранд МГТИС-ийн оюутан Н.Төрцэцэг

Оюутны хувийн амжилтаар (Материалын эсэргүүцэл):

  • I байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан О.Нямсүрэн
  • II байранд ШМТДС-ийн оюутан Г.Номун
  • III байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Эрхбаяр

Оюутны хувийн амжилтаар (Машин механизмын онол):

  • I байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан Н.Дэлгэрсүрэн
  • II байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Энхбат
  • III байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан О.Сувд-Эрдэнэ

Оюутны хувийн амжилтаар (Машины эд анги):

  • I байранд ШУТИС.ҮТС-ийн оюутан И.Элбэгжаргал
  • II байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Б.Эрдэнэтөгс
  • III байранд ШУТИС.МехТС-ийн оюутан А.Өсөхбаяр

Оюутны хувийн амжилтаар (Хэрэглээний механик-1):

  • I байранд ШУТИС.ЭХС-ийн оюутан Б.Жамъянсүрэн
  • II байранд ШУТИС.ЭХС-ийн оюутан Э.Билгүүн
  • III байранд ШУТИС.ҮТС-ийн оюутан Т.Нандинзаяа

Оюутны хувийн амжилтаар (Хэрэглээний механик-2):

  • I байранд ШУТИС.ХШУС-ийн оюутан Х.Намуун
  • II байранд ШУТИС.ГУУС-ийн оюутан Я.Бадраа
  • III байранд ШУТИС.ҮТС-ийн оюутан А.Сэндэр

Багийн тэмцээн (Оюутан):

  • Тэргүүн байранд МГТИС-ийн оюутнууд
  • Дэд байранд Орхон аймаг дахь ТС-ийн оюутнууд
  • Гутгаар байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутнууд

Багийн тэмцээн (Инженер):

  • Тэргүүн байранд Дархан Геомаш ХХК (шилжин явах цом, диплом, алтан медаль, 1 сая төгрөг) – 112,4 оноо 
  • Дэд байранд Эрдэнэт үйлдвэр ХХК, Засвар механикийн завод (диплом, мөнгөн медаль, 0,7 сая төгрөг) – 99,05 оноо 
  • Гутгаар байранд Е.Жүзжасар ахлагчтай инженерүүдийн баг (диплом, хүрэл медаль, 0,4 сая төгрөг) – 98,25 оноо 

Шилдэг бүтээлээр:

  • Тэргүүн байранд ШУТИС.ҮТС-ийн оюутан А.Сэндэр “Нарны халаагуур” бүтээлээр
  • Дэд байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Б.Амарбат нар “Сур элдэх хүндийн хүчний төхөөрөмж” бүтээлээр
  • Гутгаар байранд ҮБХИС-ийн Ч.Бямбацэрэн нар “Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих” төхөөрөмж бүтээлээр
  • Тусгай байранд 1-р дунд сургуулийн 12г ангийн сурагч Б.Төгс-Эрдэнэ “Автомашины прототип загварууд” бүтээлээр

Шилдэг илтгэлээр:

  • Тэргүүн байранд Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводын инженер Ц. Чулуун-Эрдэнэ “Булингын ГРАТ 1400/40 шахуургынажлын хэсгийн өөрчлөлтийн судалгаа” сэдэвт илтгэлээр
  • Дэд байранд ШУТИС.МХТС-ийн ахлах багш Л.Батзориг “Инерцийн хүч ашиглан цусны цагаан, улаан эсүүдийг ялгах био-чипын загварыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлээр
  • Гутгаар байранд “Сейф Трек” ХХК-ийн захирал Ц.Дүүрэнбилэг “Бум бум амортизорын хийцийг сайжруулах судалгаа” сэдэвт илтгэлээр

тус тус шалгарав.

Шилдэг бүтээлийн шагналын эзэд

Хаалтын ажиллагааны үеэр олимпиадыг ивээн тэтгэсэн байгууллага, оролцсон сургуулиудын багш, профессоруудын төлөөлөл шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.

Тусгай байрын болон ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналтнууд

Олимпиадад амжилттай оролцож тусгай байранд шалгарсан оюутнууд болон багаа амжилттай удирдсан багш нарт ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгийг ХААН банк, Вагнер Ази групп, ЧПМ ХХК, Мөнгөн пирамид ХХК-ий төлөөлөл тус тус гардуулав.

Монгол инженер 2018 нэгдсэн арга хэмжээнд оролцсон их дээд сургуулиудын багш нарын дунд Инженерийн боловсролд Техникийн механикийн хичээлүүдийн үзүүлэх үр нөлөө, CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх, үр дүнд суурилсан болон идэвхтэй сургалтыг зохион байгуулах зарчим, анги танхим, лабораторийн бодит болон виртуал орчин бий болгох, сургалтын материалыг орчин үеийн ICТ технологитой хослуулан ашиглахаар бэлтгэх, багш нараа чадавхжуулах талаар харилцан туршлага солилцсон хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Үйл ажиллагааны хүрээнд инженер техникийн ажилтан, багш нарт зориулсан инженерийн программын (MasterCAM, Ansys, Solidworks) сургалт зохион байгуулж тухайн ажлын байранд тулгарч буй инженерийн асуудлуудыг компьютерийн симуляци ашиглан тооцоолох, үр дүнг оновчлоход сургалтын агуулга чиглэгдэж байв. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шинэ үр дүнгээс хуваалцах, үйлдвэр албан байгууллагуудад шинээр нэвтрүүлж буй технологиуд, инженерийн шийдэл шаардаж буй асуудлуудыг танилцуулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд нийтдээ 29 илтгэл ирүүлж бүтээлийн эмхэтгэлд хэвлүүлснээс 9 илтгэлийг сонгон инженер, техникийн ажилтнууд, профессор багш нар тавьж хэлэлцүүллээ.

Монгол инженер 2018 нэгдсэн арга хэмжээний Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд цаашид энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах, “Төр - Их, дээд сургууль - Үйлдвэрийн газрууд” хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх, санамж бичиг байгуулах, оюутнууд, инженер, техникийн ажилтнууд бүтэн жилийн 360 хоногийн турш “Монгол инженер” арга хэмжээнд бэлтгэж хүлээдэг, бүтээлийн үзэсгэлэн болон бусад арга хэмжээний шалгаруулалтад 5 хоногийн турш оролцдог “Бүтээгч хүмүүсийн олимп: 360+5” зарчмыг хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж дэвшүүлсэн хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Зохион байгуулах комисс

Вэб хуудас: www.mongol-engineer.mn

Цахим хаяг:mongolengineer@must.edu.mn