Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн 8 дахь жилдээ 2018.04.28-29-ний өдрүүдэд явагдана.
Энэ жилийн тэмцээн нь шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот, робот рейс гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангиллаар зохиогдоно.
Тэмцээнд оролцохыг хүссэн сурагч, оюутан залуучууд 2018.04.20-27-ны хооронд, автомат роботын тэмцээний албан ёсны веб хуудас руу хандан бүртгүүлэх боломжтой. Мөн зохион байгуулах журам болон удирдамжийг доорх хаягнуудаас аваарай.
Албан ёсны веб хуудас: https://sictelec.wixsite.com/robotcontest
Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/LionRobo2016/?hc_location=ufi
https://www.facebook.com/MustHighTech/?hc_location=ufi
Холбогдох утас: 95959581, 86551185
Тэмцээний зохион байгуулагчид: МХТС-ийн Электроникийн салбар, High-Tech клуб
Монгол дууг хэн сайн дуулах вэ?
ERASMUS+ KA171 International Credit Mobility - UMOVE(ME) - OPEN CALL
Докторын зэрэг хамгаална
"Master's + Doctoral" from Kwangwoon University, South Korea student exchange program
БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв