Нас тэгширсэн багш, ажилчдад хүндэтгэл үзүүлэв

Төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа нас тэгширсэн эрэгтэй 60 нас хүрч буй 10, эмэгтэй 55 нас хүрч буй 33 нийт 43 багш, ажилтнуудыг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр захирлын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тус арга хэмжээг ШУТИС-ийн захирал Б.Очирбат нээж үг хэлж нас тэгширсэн багш, ажилтнуудад халуун баяр хүргэлээ.  ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирал Х.Энхжаргал, Б.Сүхбат, Л.Баяр-Эрдэнэ, Ц.Баатархүү, Ахмадын холбооны тэргүүн Д.Чулуун нар алд цэнхэр хадаг, бэлэг дурсгалын зүйл гардуулав.