МХТС-ийн Б.Дорж БНСУ-д докторын зэрэг амжилттай хамгааллаа


1-р сар. 23, 2018, 4:31 a.m.

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн ахлах багш Б.Дорж БНСУлсын  Гунсан хотын Кунсан Үндэсний Их сургуульд 2017 оны 11 дугаар сарын 21-нд “Top-view Image Transformation based Precise Lane Detection Techniques and Embedded Control for an Autonomous Self-Driving Vehicle” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалж тус сургуулийн докторын зэрэгтэй багш нарын тоог нэгээр нэмлээ. Доктор(PhD)-ын зэргийг  амжилттай хамгаалсанд сургуулийн хамт олны зүгээс баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.