Англи хэлний эрчимжүүлсэн анхан дунд болон дунд түвшний (pre-intermediate, intermediate) сургалтанд амжиж бүртгүүлнэ үү

Багшийн хөгжлийн төв, Англи хэлний Академитай хамтран ШУТИС-ийн багш нарын хөгжлийг дэмжих зорилгоор Англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтыг 2018-01-03-ны өдрөөс 2018-01-28-ны хооронд 3,4,5 өдрүүдийн 14:00-15:30 цагийн хооронд ШУТИС-ийн Е-406 тоот сургалтын танхимд зохион байгуулна.

Сургалтын зардал нэг хүний 120000 төгрөг. Амжилттай суралцсан суралцагчдад сертификат олгож сурах бичгээр үнэгүй хангана.

Суралцахыг хүссэн багш, ажилтан tuulch@must.edu.mn хаягаар бүртгүүлнэ үү.

Багшийн хөгжлийн төв