Та бүхнийг MUST ENGLISH FORUM 2-т оролцохыг урьж байна


12-р сар. 14, 2017, 2:17 a.m.

MUST English Forum (MEF) нь ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын Англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх, өөр хоорондоо сонирхолтой сэдвээр чөлөөтэй ярилцан хамтран ажиллах боломжийг олгох үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

MEF форумын ээлжит хэлэлцүүлэг 2017 оны 12-р сарын 20-нд ШУТИС-н 1-р байрны 203 тоот өрөөнд 16 цагаас зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагын семинарт олон улсын People in Need байгууллагын Монгол дахь төлөөлөгч Марк А.Тассэ  “Building Future Capacity through Research and Collaboration – 25 Years of People in Need” гэсэн сонирхолтой сэдвээр ярилцахаар уригдсан болно. Иймд та бүхнийг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урьж байна.  Тус байгууллагын товч танилцуулгыг доор дурьдсан болно.

Оролцох хүний тоо хязгаартай тул 2017 оны 12 сарын 18-ны 16 цагаас өмнө бүртгүүлсэн эхний 20 хүнд Certificate of Attendance олгоно. Та бүхэн Овог нэр, Утасны дугаараа ayur_426@yahoo.com хаягаар захидал илгээж эсвэл 89670042 дугаарт мессеж илгээж бүртгүүлэх боломжтой.

People in Need (PIN) first came to Mongolia in 2009/2010, providing emergency assistance to herders affected by dzud.  Seeing an need, PIN established its permanent mission in Mongolia in 2011 and has implemented more than 12 projects (University Faculty Exchanges, Livelihoods and Poverty Reduction, Health System Strengthening, Sustainable Development and Consumption, Rural Development and Governance) in 18 provinces with a total budget of 3,675,272 EUR.  One of the key strengths in People in Need’s approach to development is not in providing solutions, but working with local organizations and academic institutions to develop the their capacity to identify and develop solutions to domestic needs.  The role of research and incorporating academic experts into the decision making and solution development process are key to future success.  This presentation will focus on People in Need’s past successes and explore future opportunities for collaboration and academic development.