Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.
Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан
Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэнийн удирдлага дор 30 оюутан
Хичээлийн 4-р байр: Дизайны салбарын эрхлэгчийн туслах Ж.Уянга, сургалтын мастер М.Номин, Г.Халиун нарын удирдлага дор 50 оюутан
Текстил судлалын салбарын сургалтын мастер Л.Загдхорлоо, Б.Дулмаа нарын удирдлага дор 20 оюутан тус тус оролцов.
Оюутны 1-р байр: Оюутны байрны эрхлэгч Ю.Уранчимэгийн удирдлаган дор Цэвэрлэгээнд нийт 63 оюутан, 6 ажилчин оролцлоо.
Сургуулийн зүгээс цэвэрлэгээнд шаардагдах бээлий, шуудай ажлын багаж хэрэгслээр хангаж ажилласан болно. Тус цэвэрлэгээнд идэвх санаачлагатай, хариуцлагатай оролцсон нийт багш, ажилтан, оюутнуудад талархал илэрхийлье.
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа
Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа
АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер ШУТИС-д айлчлав.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо
“Бадрах Энержи” ХХК-ийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа