БНСУ-ын Дэгү Гёнбүкийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэн (DGIST)-д 2018 оны хаврын улиралд суралцахыг урьж байна

Англи хэл дээр ахисан түвшний сургалт, судалгаа явуулдаг БНСУ-ын Дэгү Гёнбүкийн Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн-д  ШУТИС-ийн бакалаврын төгсөх ангийн оюутан, магистр болон доктор оюутан, багш судлаачдыг тус сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр магистр, докторын хөтөлбөрт суралцах шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Шалгаруулалтанд оролцох хүмүүс доор дурдсан шалгуурыг хангасан байна.

  • Байгалийн шинжлэх ухаан, математикийн шинжлэх ухаан, инженерийн ухааныөндөр мэдлэгтэй байх
  • Англи хэл дээр чөлөөтэй ярих, лекц сонсох, илтгэл тавих, хэлэлцүүлэгторох, шинжлэх ухааны өгүүлэл бичих чадвартай байх (Сонгон шалгаруулалтын шалгуурт солонгос хэлний боловсрол  хамаарахгүй)

2018 оны хаврын улиралд дараах чиглэлүүдээр элсэлт авч байна. Үүнд:

   

Мэргэжил

Хувиарийн тоо

1

Шинэ материал судлал

3 оюутан

2

Мэдээлэл, харилцаа холбооны инженер

Тоо заагаагүй

3

Роботик инженер

3 оюутан

4

Эрчим хүчний  шинжлэх ухаан ба инженер ухаан

5 оюутан

5

Уураг тархи, танин мэдэхүй судлал

Тоо заагаагүй

6

Шинэ биологи

5 оюутан

Суралцах өргөдлийг цахим хэлбэрээр 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдрөөс өмнө бөглөнө. 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр 15:00-16:00 цагт өргөдөл гаргах хүсэлтэй оюутнууд ШУТИС-ийн БАТС-ийн дэд профессор Т. Ууганбаяртай холбогдоно уу(Утас 99044111)!

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх линкээр орж авна уу!

http://admission.dgist.ac.kr/site/dgist_admission/menu/477.do?siteId=dgist_admission&snapshotId=4&pageId=391&cmd=read&contentNo=35184

Шинжлэх ухаан технологийн их сургууль

Бизнесийн ахисан түвшний сургууль