Япон хэлний хээрийн сургалт боллоо

Япон улсын Бүнкёо их сургуулийн профессор багш, оюутнууд, ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимийн  япон хэлний багш, оюутнуудын хамтарсан Япон хэлний хээрийн сургалт, дадлага 2017 оны 8 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн япон хэлний хээрийн сургалтад Японы Бүнкёо их сургуулийн 1 багш, 4 оюутан, Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимийн япон хэлний 1 багш, 3 оюутан оролцов. Япон хэлний хээрийн сургалт, дадлагаар Бүнкёо их сургууль болон ГХИ-ийн багш, оюутнууд, Улаанбаатар хот, Говь хувьцаат компанийн үйлдвэртэй танилцан, хотоос 54 км-ийн зайтай “Талын Монгол”  жуулчны баазад 3 хоногийн хээрийн сургалтад хамрагдав. Монгол, япон оюутнууд  өөрийн сургуулийн танилцуулга, монгол, Японы орчин үеийн соёл, зан заншлын талаар танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Мөн оюутнууд сонирхсон зүйлийнхээ талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв. Манай оюутнууд Японы зан заншил, орчин үеийн соёлын талаар шинэ мэдлэгтэй болж, япон оюутнуудаас олон шинэ зүйлийг сурах боломж олгосон сургалт болов.

Мөн сургалтын үеэр Японы Бүнкёо их сургуулийн профессор багш, оюутнуудыг ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн захирал Б.Соёлсүрэн хүлээн авч уулзан, хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ГХИ-ийн Ази судлалын тэнхим

Дадлага хариуцсан багш Б.Ундармаа