ХБНГУ-ын Дрездений ТИС-ийн профессор Штеффен Хеолдоблер Германы эрдмийн солилцооны байгууллага ДААД-ын шугамаар 2018 онд логик тооцоолол, хиймэл оюун ухаан чиглэлээр ШУТИС-д зуны сургалт зохион байгуулах зорилгоор хүрэлцэн ирж холбогдох мэргэжлийн профессор, багш нартай уулзлаа.
Түүнийг ШУТИС-ийн дэд захирал Б.Сүхбат хүлээн авч хамтын ажиллагааны талаар санал солилцов. Профессор Штеффен Хеолдоблер зуны сургалтыг Е-Нээлттэй Институтэд Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран зохион байгуулах нь тохиромжтой гэж үзэн Е-Нээлттэй Институтийн захирал Я.Наранцэцэг, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди нартай ДААД байгууллагад гаргах өргөдлийг нягталлаа. ДААД байгууллага нь 1991 оноос ШУА-тай байгуулсан гэрээний дагуу Монголын их дээд сургуулиуд нягт хамтран ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор ШУТИС-ийн нийт 80 гаруй профессор багш нар, 100-аад оюутан ГЭСА-ы солилцооны хөтөлбөрт хамрагдсан байна. ШУТИС-ийн ХБНГУ-ын Дрездений ТИС-тэй хамтын ажиллагааны гэрээний хугацаа нь дууссан ч тус сургуультай Европын Холбооны Эразмус Мундус BTG, OMS, SAT төслүүдийн хүрээнд арваад жил хамтран ажиллаж 1 багш докторын зэрэг хамгаалан олон багш оюутан урт богино хугацааны сургалтад хамрагдсан билээ.
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа
Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа
АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер ШУТИС-д айлчлав.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо
“Бадрах Энержи” ХХК-ийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа