“Иргэний нисэхийн сургалтын байгууллага” гэрчилгээ авлаа

ШУТИС-Механик тээврийн сургууль нь Иргэний нисэхийн багц дүрэм MCAR 141-р дүрмийн шаардлагыг бүрэн хангаж “Иргэний нисэхийн сургалтын байгууллага” гэрчилгээг Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ой, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяраар хүлээн авлаа.

 

Ингэснээр МехТС-ийн нисэхийн сургалтын хөтөлбөр олон улсын болон дотоодын шаардлагуудад бүрэн нийцэж, амжилттай төгсөгч нь нисэхийн салбарт үнэлэгдэх таатай орчин бүрдэж байна. Улмаар нисэхийн салбарт урт болоод богино хугацааны сургалтуудыг явуулах эрх бүрдэж байгаа юм.

Гэрчилгээжих ажилд гүн туслалцаа үзүүлсэн ИНЕГ, НААХЗА, МИАТ, Аэромонголиа зэрэг байгууллагуудад гүн талархал илэрхийлье.