Оюутнуудын мэргэжил сурталчлах “Дэвжээ” тэмцээн боллоо

Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан, ШУ-ны доктор Л.Дамдинсүрэнгийн нэрэмжит мэргэжил сурталчлах “Дэвжээ”тэмцээнийг Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээний 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж хүнсний үйлдвэрийн менежмент, хүнсний үйлдвэрийн технологи, хүнсний үйлдвэрийн машин аппарат, хүнсний микробиологи мэргэжлийн таван баг оролцлоо.

Тэмцээнийг засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан “Органик хүнсний тухай хууль”-ийг сурталчлан таниулах зорилготой “Шинэ зууны хүнс”  сэдэвтэй зохион байгууллаа. “Шинэ зууны хүнс” сэдэвт илтгэл, “Органик хүнсний хууль”-ийн агуулгыг илтгэсэн жүжигчилсэн тоглолт, асуулт хариултын тэмцээн, гэрийн даалгаврын үзүүлэн бэлтгэх удирдамжийн дагуу зохион байгуулж багийн нийлбэр дүнгээр Хүнсний технологи мэргэжлийн “Арвай”баг 1-р байр, Хүнсний үйлдвэрийн менежмент мэргэжлийн “Есөн-Эрдэнэ” баг 2-р байр, Хүнсний үйлдвэрийн машин аппарат мэргэжлийн “Hand of God” баг 3-р байр тус тус эзэллээ. Мөн тэмцээний төрөл тус бүрээр байр эзлүүлэн өргөмжлөл гардууллаа.

Амжилттай оролцсон таван багийн оюутнууд болон тэмцээнийг зохион байгуулсан Хүнсний үйлдвэрийн менежментийн 3-р ангийн оюутнууддаа талархал илэрхийлэн сурлагын өндөр амжилт хүсье.