Оюутны спортын универсиад-2017 IV их наадмын шатрын төрөлд ШУТИС-ийн баг тамирчид 3-р байр эзэллээ

Монголын оюутны “УНИВЕРСИАД 2017, их наадмын шатрын тэмцээн 2017 оны 04 сарын 14-16 нд Зууны шатар клубд эхлэн 3 өдрийн турш, 9 өрөг тоглон аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 18 сургуулийн эрэгтэй 32, эмэгтэй 22 тамирчин оролцлоо. Хаалтын ёслолд Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш Л.Эрдэнэпүрэв, Зууны шатар клубын захирал МУГДасгалжуулагч П.Жигжидсүрэн нар тэмцээний шилдэг тамирчдад Универсиад их наадмын медаль, өргөмжлөлийг гардуулан өглөө.

Нэгдсэн дүнгээр

    1-р байрыг МУИС /24 оноо/

    2-р байрыг АШУҮИС /19 оноо/

    3-р байрыг ШУТИС /16 оноо/

    4-р байрыг МУБИС /15 оноо/

    5-р байрыг Мон-Алтиус БТДС /14.5 оноо/

    6-р байрыг ХААИС / 14.5 оноо/

    7-р байрыг Говь-Алтай АШУҮИС /14 оноо/

    8-р байрыг СЭЗИС /13 оноо/

    9-р байрыг Ховд ИС /13 оноо/

    10-р байрыг ИЗОУИС /12.5 оноо/

    11-р байрыг ХСИС /12 оноо/

    12-р байрыг МҮИС /11.5 оноо/

    13-р байрыг ҮБХИС /11 оноо/

    14-р байрыг Этүгэн ИС /9.5 оноо/

    15-р байрыг Аварга ДС /7.5 оноо/

    16-р байрыг Хүмүүнлэгийн ИС /6.5 оноо/

    17-р байрыг ҮБТДС /6 оноо/

    18-р байрыг Мандах бүртгэл ДС /3 оноо/ байруудад шалгарлаа.

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ