ШУТИС-ийн 2016/2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрантурын сургалтанд элсэлт авна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрантурын  сургалтанд элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр  сарын 27-ны өдрүүдэд  бvртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний  (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараах материалыг бvрдvvлж ирнэ. Үүнд:

  • Иргэний vнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар  
  • Бакалаврын диплом (эх хувь)
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)
  • Бvртгэлийн хураамж 10000₮ (Голомт банк 1102928189 дансанд тушаасан төлбөрийн баримт)

Жич: Магистрантурын сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь
01 сарын 28 10:00 Гадаад хэл

01 сарын 30 11:00 Мэргэжлийн шалгалт

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт татаж үзэх

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА
Манай хаяг:   ШУТИС-ийн T байрны 306 тоот өрөө
Харилцах утас: 322126  Web: http://www.must.edu.mn/