2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн урилгаар Монголын номын сангуудын консорциум, Шинжлэх ухаан технологийн номын сан хамтран “Олон улсын судалгааны платформуудын ашиглалт ба хэрэглээг үр дүнтэй болгох нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд МНСК-ын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга "Springerlink платформ", "Research 4 life санаачлагын танилцуулга /Scopus/", "Номзүйн програм хангамжууд /Zotero, Readcube, Mendeley/", ШУТНС-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг "ШУТТНС сургалт судалгааны орчин болох нь" сэдэвт сургалтуудыг амжилттай зохион явууллаа.
Сургалтанд ДаТС-ийн 50 гаруй профессор багш, судлаачид, номын санч-мэдээллийн ажилтнууд хамрагдлаа.
Мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг ДаТС-ийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, номын санч-мэдээллийн ажилтнуудад сургалт явуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаад ирлээ.
Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын Сан
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа
Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа
АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер ШУТИС-д айлчлав.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо
“Бадрах Энержи” ХХК-ийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа