Стратегийн технологийн олон улсын XI форумд (IFOST-2016) оролцохыг урьж байна

ОХУ-ын Новосибирск хотноо Стратегийн технологийн олон улсын XI форум (IFOST-2016) 2016 оны 06-р сарын 01-нээс 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.  Энэхүү форум нь IEEE[i] олон улсын байгууллагын дэмжлэг дор явагддаг бөгөөд тус хурлын илтгэлүүд нь IEEE байгууллагын онлайн номын санд бүртгэгддэг байна.

Профессор багш, судлаачид та бүхэн идэвхитэй оролцоно уу.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус холбоосоор орж үзнэ үү. http://ifost.ulsan.ac.kr/contents/main/  

Холбоо барих:

IFOST хурлын ШУТИС-ийн зохицуулагч Б.Дорждэрэм: 8808-2973, dorjderem@must.edu.mn ШУТИС, Хичээлийн 1 байр, Эрдэм шинжилгээний алба 1-201 тоот

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА


[i] Цахилгаан болон электроникийн инженерүүдийн хүрээлэн