Зуны ээлжит семинар амжилттай боллоо

ШУТИС болон ХБНГУ-н Кемницийн технологийн их сургуулиудын хамтран зохион байгуулдаг ээлжит зуны семинар 7-р сарын 16 аас 7 сарын 19 ны өдрүүдэд амжилтай болж өнгөрлөө. Тус семинарт Канад, ОХУ, Энэтхэг, Монгол болон ХБНГУ-н эрдэмтэн судлаачид, доктор оюутнууд оролцож, судалгааны ажлаараа илтгэл тавьж хэлэлцүүлэн, санал бодлоо солилцов. ШУТИС-ийг төлөөлж КТМС-ийн Дэд  Профессор, Доктор (Ph.D) Ц.Ганбат, ЭХИС-н Профессор, Доктор (Ph.D) Т.Уранчимэг, УУИС-ийн багш Ахлах багш, Доктор (Ph.D) Ж.Алимаа болон Е-Нээлттэй сургуулийн багш, докторант Б.Мөнхчимэг нар оролцлоо. Энэ удаагийн семинарт цахим сургалтын үнэлгээний шинжээч, Доктор (PhD) Рухе, Канадаас хүрэлцэн ирж илтгэл тавив. Тэрээр  цахим сургалтын чиглэлээр ажиллаж байгаа судлаач нарт зөвөлгөө өгч, лекц уншсан нь энэ удаагийн семинарын ач холбогдолыг улам нэмэгдүүлсэн юм.

 

ОХУ-ын төлөөлөгчид нийлмэл системийн чиглэлээр судалгааны ажлуудыг илтгэн хэлэлцүүлэв. Мөн ОХУ-н талаас семинарыг дараагийн удаад хамтын ажиллагаатай бусад сургуулиуд дээр зохион байгуулах саналыг зохион байгуулагч нарт тавив.

 

Ээлжит зуны семинар энэ мэт өргөжин хүрээгээ тэлж байгаа нь манай хоёр сургуулийн хамтын тогтвортой ажиллагааны үр дүн хэмээн Профессор Хардт дүгнэж байв. Улмаар ХБНГУ-н КТИС дараа жилийн семинарыг Зуны сургалт болгон өргөжүүлэн зохион байгуулах, улмаар Германы Эрдмийн Солилцооны Алба-д (DAAD) тэтгэлэгийн талаар хүсэлт тавихаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Үүнээс гадна семинарын төгсгөлд болсон дугуй ширээний ярилцлагын үед сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцоо, олон улсын хурал зохион байгуулах, магистрын хөтөлбөрүүдийн зарим нэг хичээлийг зайнаас суралцах боломжийн талаар харилцан хэлэлцсэн нь тус семинарын бас чухал давуу тал байлаа.

Зуны семинарын тухай ХБНГУ-н КТИС-н вэб сайтад тавигдсан герман хэл дээрх мэдээллийг доорх холбоосоос харна уу.

http://www.tu-chemnitz.de/tu/presse/aktuell/2/5196