link
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төслийн хүрээнд ШУТИС-ийн оюутнуудын дунд ээлжит урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгууллаа. ШУТИС-ийн МТС, Солонгос-Монголын хамтарсан сүрьеэгийн эсрэг төслийнхөн хамтран зохион байгуулж, явуулын үзлэг шинжилгээг 2017 оны 11 сарын 16-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл ажлын 9-н өдрийн турш амжилттай явууллаа. Энэ удаагийн үзлэг шинжилгээнд ШУТИС-ийн МТС-ийн оюутнууд түлхүү хамрагдлаа. Явуулын үзлэгийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн орчин үеийн зөөврийн рентген аппаратыг ашиглан хийсэн бөгөөд оюутнуудын дундах сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэхэд чиглэсэн хэдий ч чээжний хөндийн хэсэгт тохиолддог бусад өвчлөлүүдийн үед дараагийн шатлалын эмнэлэгт хандахыг зөвлөсөн.
Үзлэг шинжилгээнд нийт 555 оюутан (эрэгтэй 441, эмэгтэй 114) хамрагдлаа.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School