ШУТИС-ийн оюутнуудын дунд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгууллаа

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төслийн хүрээнд ШУТИС-ийн оюутнуудын дунд ээлжит урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгууллаа. ШУТИС-ийн МТС, Солонгос-Монголын хамтарсан сүрьеэгийн эсрэг төслийнхөн хамтран зохион байгуулж, явуулын үзлэг шинжилгээг  2017 оны 11 сарын 16-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл ажлын 9-н өдрийн турш амжилттай явууллаа. Энэ удаагийн үзлэг шинжилгээнд ШУТИС-ийн МТС-ийн оюутнууд түлхүү хамрагдлаа. Явуулын үзлэгийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн орчин үеийн зөөврийн рентген аппаратыг ашиглан хийсэн бөгөөд оюутнуудын дундах сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэхэд чиглэсэн хэдий ч чээжний хөндийн хэсэгт тохиолддог бусад өвчлөлүүдийн үед дараагийн шатлалын эмнэлэгт хандахыг зөвлөсөн.

Үзлэг шинжилгээнд нийт 555 оюутан (эрэгтэй 441, эмэгтэй 114) хамрагдлаа.