link
ШУТИС-ийн харьяа Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн Хүрээлэн дээр Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны академи үүснг байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд “Шинжлэх ухааны ажилтан”-ы өдрийн баярын хурал амжилттай болж өнгөрлөө.
Шинжлэх ухааны ажилтны баярын хурлыг нээж Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор Т.Төрмөнх үг хэлэв. Тус хуралд дараах илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ. Үүнд:
Энэхүү хурлаар ноос, ноолуур болон арьс ширний салбарын боловсруулах үйлдвэрүүдэд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай технологийн тухай мэдээлэл болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал санаа өгсөн асуудлуудыг хэлэлцлээ.
Тус хүрээлэнгийн урилгаар хүрэлцэн ирж илтгэл тавин залуу ЭША, судлаачдад үнэтэй зөвөлгөө өгсөн академич Ж.Тэмүүжин, ноос ноолуур болон арьс, шир боловсруулах салбарын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.
Мөн тус хүрээлэнгийн болон баярын үйл ажиллагааны тухай Монголын үндэсний телевизийн MNB сувгаас ирж сурвалжлан олон нийтэд сурталчилсан.
Нийт эрдэмтэн доктор, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, шинжээч нартаа Шинжлэх ухааны ажилтны баярын мэнд хүргэе.
Инноваци, Хөгжлийн алба
2016.12.05
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School