Эрдэм шинжилгээний ажилтны өдрийн баярын хурал боллоо

ШУТИС-ийн харьяа Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн Хүрээлэн дээр Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны академи үүснг байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд “Шинжлэх ухааны ажилтан”-ы өдрийн баярын хурал амжилттай болж өнгөрлөө.

Шинжлэх ухааны ажилтны баярын хурлыг нээж Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор Т.Төрмөнх үг хэлэв. Тус хуралд дараах илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ. Үүнд:

  1. “Монгол  хонины ноосны эвгүй үнэрт меркаптант нэгдлийг арилгах туршилт, судалгаа” ХҮСХХ-ийн  ЭШДэдАжилтан, Инноваци хөгжлийн албаны дарга Ц. Ганболд
  2. ННССалбарын хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл -“Туяа” ХХК-ийн захирал Р. Бавуудорж  
  3. ННССалбарын хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл- Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, УБ хивс ХК-ний ТУЗ-ийн гишүүн Ё.Энхтөр
  4. "АШССалбарын илтгэл “Арьс ширийг тонгоруу технологиор идээлэх нь” ХҮСХХ-ийн  ЭШДэдАжилтан С. Баатаррагчаа
  5. "Залуу судлаачдаас эрдэмтэн хүртэлх замнал- Судалгааны үр дүнг боловсруулж хэвлүүлэх арга зүй" Академич Ж. Тэмүүжин
  6. "Арьс ширний эко боловсруулалт" ХААХҮЯам, Арьс ширний бодлого зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д. Амаржаргал

Энэхүү хурлаар ноос, ноолуур болон арьс ширний салбарын боловсруулах үйлдвэрүүдэд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай технологийн тухай мэдээлэл болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал санаа өгсөн асуудлуудыг хэлэлцлээ.

Тус хүрээлэнгийн урилгаар хүрэлцэн ирж илтгэл тавин залуу ЭША, судлаачдад үнэтэй зөвөлгөө өгсөн академич Ж.Тэмүүжин, ноос ноолуур болон арьс, шир боловсруулах салбарын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

Мөн тус хүрээлэнгийн болон баярын үйл ажиллагааны тухай Монголын үндэсний телевизийн MNB сувгаас ирж сурвалжлан олон нийтэд сурталчилсан.

Нийт эрдэмтэн доктор, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, шинжээч нартаа Шинжлэх ухааны ажилтны баярын мэнд хүргэе.

Инноваци, Хөгжлийн алба

2016.12.05