link
E-Нээлттэй институтийн багш М.Өлзий-Орших нь 2003 онд Эрчим Хүчний Инженерийн Сургуулийг цахилгаан системийн автоматжуулалтын инженер мэргэжлээр бакалавр, 2006 онд ШУТИС-ийн КТМС-ийг компьютерийн техник хангамжийн инженер мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн манай төгсөгч юм.
Сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа лабораторийн туслахаар ажлын гараагаа эхэлж одоо багшаар амжилттай ажиллаж байна. М.Өлзий-Орших багш нь бага насандаа “В” вирусын халдвар авч одоо сүүлчийн эмчилгээ болох элэг шилжүүлэн суулгах яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон. Мэс заслыг Монгол улсад хийх “боломжгүй” гэсэн тул БНЭУ улс руу явахаар болоод байна.
Бидэнд багшдаа тусалчих санхүүгийн боломж нөхцөл дутагдалтай байгаа ч хамгийн гол нь бид олуулаа. Тиймээс Монголчууд, ШУТИС-чууд нэгдэж хамтран ажилладаг болохыг харуулж М.Өлзий-Орших багшдаа тусалцгаая.
Бид олуулаа, бид нэгдэж чаддаг гэдгээ олон нийтэд харуулая. Та ч бас нэгдээрэй!
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хаан банк: 5076138990 Б.Оюун-Эрдээн (Эхнэр)
Голомт банк: 1179364612 М.Өлзий-Орших
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School