link
ШУТИС-ийн Төв байр, Хурлын танхим 327 тоот, 2018 оны 10 дугаар сарын 16-ны Мягмар гарагт 15:00 цагт
“Тэтгэлэгт хөтөлбөрүүд, Оюутны хөгжлийн зээл, эрсдэлийн даатгал”-ыг танилцуулахад энэхүү өдөрлөгийн зорилго оршино.
Гадаад, дотоодын сан тэтгэлэгт хөтөлбөр болон “Оюутны хөгжлийн зээл”, зээлийн эрсдэлийн даатгалд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг оюутан суралцагчдад хүргэнэ.
15:00-15:05 Нээлт
15:05-15:10 ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, доктор Sc.D, профессор Х.Энхжаргал нээж үг хэлнэ.
15:10-15:20 “Оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүдийн зөвлөгөө, мэдээлэл” Оюутны соёл, үйлчилгээний албаны мэргэжилтэн Х.Оюунхишиг
15:20-15:30 “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаарх мэдээлэл, зөвлөгөө Боловсролын зээлийн сангийн зээлийн албаны дарга Э.Батсэлэм
15:30-15:40 “Оюутны хөгжлийн зээлийн эрсдэлийн даатгал” зөвлөгөө мэдээлэл, “Хаан даатгал”-ын байгууллага хариуцсан менежер Г.Мөнхбаяр
15:40-15:45 Ая дууны мэндчилгээ “Миний нутаг сайхан” Эрчим хүчний сургуулийн оюутан П.Болдсайхан
15:45-15:48 Тэтгэлэгт хамрагдсан оюутны зөвлөгөө
15:48-16:00 Асуулт хариулт