link
Химийн инженер, технологич мэргэжлээр “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох 2 дахь удаагийн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн салбар, Материал судлалын төв, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо хамтран амжилттай зохион байгуулсан.
2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэргэшсэн инженерүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж сертификат, тамга, энгэрийн тэмдэг гардуулав.
Тус ажиллагаанд УУХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, Аж үйлдвэрийн зөвлөл, ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Материалын судлалын төв, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо зэрэг сургалт зохион байгуулсан байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Энэхүү сургалтаар ШУТИС, МУИС, Геологийн Төв лаборатори, Ус сувгийн удирдах газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, "Пауэр Пласт" ХХК зэрэг байгууллагуудаас нийт 15 мэргэшсэн инженер төрөн гарлаа.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School