link
ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, Е-Нээлттэй институт, ЕНИ-ийн багшийн хөгжлийн багтай хамтран “Их сургуулийн CLOUD UNIMIS систем” сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж 55 багш хамрагдаж байсан бол багш нарын хүсэлтээр дахин зохион байгуулсан энэ удаагийн сургалтанд бүрэлдэхүүн сургуулиудын 45 багш оролцлоо.
Flipped classroom
Е-НИ-ийн багш нар доорх сэдвээр лекц уншлаа.
Их сургуулийн удирдлагын мэдээлэлийн системийн хөгжил,
Сургалтын кредит систем, Багшийн болон Өөрийн үнэлгээний веб,
Технологийн эрин дэх боловсрол, Ухаалаг боловсрол,
Онлайн сургалтын систем ба нийтийн нээлттэй боловсрол
Е-НИ-ийн программистууд видео студи, нээлттэй лаборатори, 3D принтер, виртуал лаборатори, Е-Тестийн танхимуудын үйл ажиллагааг танилцуулав.
Шинэ зууны, үндэстэн дамнасан судалгааны орчинд ажиллаж чаддаг виртуаль багш байхын тулд насан туршийн суралцагч байж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийн чухлыг мэдрүүлсэн өгөөжтэй сургалт болж өнгөрлөө.
Багшийн хөгжлийн төв
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School