link
ШУТИС-ийн “SCIENCE CAFE” багш, ажилтны уулзалт арга хэмжээг зарим багш, ажилтны санаачилгаар зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь тав тухтай орчинд хамт олныг идэвхжүүлэх, нэгтгэх, бүтээлч харилцааг дэмжих, санал бодлоо солилцох, соёлтой орчинд өөрсдийгөө чөлөөтэй нээх зорилготой. БАТС-ийн профессор Л.Оюунцэцэг “Орчин үеийн их сургуулийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ба “THINK TANK” клуб, БуХС-ийн профессор Ю.Болдбаатар “ШУТИС-ийн гэрэл зураг сонирхогчдын клуб”, Е-НИ-ийн багш А.Түвшинбаяр “Байгаль нуурын аялал”-ын төсөл, БХТ-ийн захирал А.Сүнжидмаа “Багшийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны талаар танилцуулна. “Open air” буюу чөлөөт орчинд сургуулийн хөгжил, баг хамт олны шинэлэг санал, санаачилгыг сонсох боломжтой юм. Орчин үеийн их, дээд сургуулиудын багш нарын хоорондын уялдаа холбоо нь сургалтын орчинд эерэг нөлөөтэй төдийгүй хөгжлийн гарц болох боломжтой.
ШУТИС-ийн багш, ажилтан та бүхнийг тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Park Castle” ресторанд 2-р сарын 23-ны “Баасан гараг”-т 19.00 цагт болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: “SCIENCE CAFE” эвент, ШУТИС-ийн багш фэйсбүүк хуудаснаас авч болно.
АХМАД БАГШ НАРЫН МЭНДЧИЛГЭЭ
ХӨТӨЛБӨР
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School