link

1000 инженер тѳслөөр ГУУС-ийн Геологи-гидрогеологийн тэнхимийн ахлах багш Н.Манчук Японы Нагоя Их Сургуульд зэргийн бус судлаачаар ажиллаад ирлээ
2018-02-06 17:44

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль “Инженер Технологийн Дээд боловсрол” Төсөл

Төслийн нэр:

Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр

Төслийн дугаар:

J22B15

Сургууль:

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Геологи, Уул Уурхайн Сургууль

Төслийн гишүүн:

Нурамхаан Манчук

1000 инженер тѳслийн шугамаар ГУУС-ийн Геологи-гидрогеологийн тэнхимийн ахлах багш Н.Манчук  нь 2018 оны 01 сарын 17-ноос 27 хүртэл 10 хоног зэргийн бус судлаачаар Японы Нагоя Их Сургуульд лабораторийн судалгаа, шинжилгээг LA-ICP-MS, XRF багаж тоног төхөөрөмжүүдэд шинжилгээ хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

  • U-Pb –ны аргаар чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох изотопын судалгааг хийж, изотопын шинжилгээний үр дүнг боловсруулах арга аргачлалд суралцсан байна.
  • Тунамал болон хувирмал чулуулгуудын геохимийн шинжилгээг хийж, гол элементүүдийг тогтоож сурав.

  

LA-ICP-MS багаж дээр U-Pb аргаар үнэмлэхүй насны шинжилгээг хийв.

Rigaku, TR Auto-Bead-1000-S машин дээр дээжийг хайлуулан шилэн чиф (Glassbead) бэлтгэв.

 

ZSX Priumus II маркийн XRF машинаар геохимийн шинжилгээ хийв

Affiliated schools