link
Оюутны соёл, үйлчилгээний алба, КАЙЕО бусдад туслах нийгэмлэг ТББ “Япон улсын нийгмийн даатгалын тогтолцоо түүний онцлог” сэдэвт лекцийг 2017 оны 12 дугаар сарын 13 өдөр ШУТИС-ийн хурлын танхимд хамтран зохион байгууллаа.
JICA Нийгмийн даатгалын төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү Япон улсыг хөгжилд хүргэсэн нийгмийн даатгалын тогтолцооны бодлого, хадгаламж, даатгалын ялгаа, Япон улс хэрхэн өрхийн орлогыг тэнцвэржүүлсэн зэрэг сонирхолтой лекцийг Инженер технологийн дээд боловсрол төсөл, ШУТИС-ийн Коосэн Технологийн коллеж, япон хэл сонгон суралцаж байгаа нийт 200 гаруй оюутнууд уншлаа. Уг лекцэнд оролцсон оюутнууд Япон улсад суралцах тохиолдолд эрүүл мэнд болон бусад даатгалд хэрхэн хамрагдах талаар өөрсдийн сонирхсон асуултаа асуулаа.
Энэхүү лекцэнд оюутнуудаа идэвхтэй оролцуулсан ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Ундармаа, ШУТИС-Коосэн Технологийн Коллежийн оюутан хариуцсан мэргэжилтэн Э.Сэргэлэн, Инженер технологийн дээд боловсрол төслийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн В.Цэрэнханд, япон хэлний багш Т.Солонго нарт талархал илэрхийлье.
Лекцийн илтгэл татаж үзэх
Оюутны соёл, үйлчилгээний алба
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School