link
ШУТИС 2016 оноос оролцож байгаа Европын Холбооны Erasmus+GREB, PAWER төслүүдийн удирдагч Итали улсын Лакуила хотын их сургуулийн проректор Анна Тоцци тэргүүтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж, PAWER төслийн хурлыг МУИС-д зохион байгууллаа.
GREB төсөл нь ногоон байгууламж, ухаалаг барилгын чиглэлээр сургалт явуулах боломжийг төсөлд оролцож буй сургуулиуд Европын орнуудын туршлага дээр судалж, бакалавр, магистрын хөтөлбөрийг шинээр боловсруулан ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлэх зорилготой юм. ШУТИС-ийн БАС, Е-Нээлттэй институтийн профессор багш нар төслийн хүрээнд Итали, Швед, Австри зэрэг оронд хэд хэдэн сургалт семинарт хамрагдаад байна.
PAWER төслийн гол зорилго нь төсөлд оролцож буй арав гаруй орны 23 их дээд сургуулиудын кредит системийг хэрэгжүүлж байгаа байдал, тэдгээрийн агуулга, харилцан хамаарлыг судалж, Европын Холбооны Болонийн гэрээгээр зохицдог журамтай хир дүйцэж байгаа, цаашлаад сургууль болгоны кредитүүдийг харилцан дүйцүүлэхэд оршино. Ирээдүйд дипломуудаа харилцан зөвшөөрөх ч боломжтой болж болох юм. Төслийн хүрээнд ШУТИС-ийн сургалтын алба, гадаад харилцааны ажилтнууд Англи, Польш, Унгар зэрэг Европын орнуудын сургалтад хамрагдах гэж байна.
Дашрамд дурдахад профессор Анна Тоцци нь математикийн профессор бөгөөд өмнө нь ERASMUS MUNDUS GATE төслөөр хамтран ажиллаж ШУТИС-ийн БАС, ХШУС, ЭХС-ийн багш нарыг 6 сараас 1 жилийн сургалтад хамруулсан билээ.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School