link
Япон улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд тус танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён МОТОО ХАЯАШИ-аар ахлуулсан 23 зочид төлөөлөгчид ШУТИС–д айлчилж сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус уулзалтад ЭШХА эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Барилга, архитектурын сургууль (БАС)-ийн захирал Э.Нинжгарав, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, ШУТИС-Коосэн технологийн коллежийн Н.Ганбилэг болон БАС-ийн профессор багш нар, оюутнууд оролцлоо.
Айлчлалын хүрээнд БАС-ийн багш оюутнуудтай уулзан байгалийн гамшгаас сэргийлэх талаар уулзалт хийж, Газар хөдлөлтийг ажиглах тоног төхөөрөмжийг үзэж сонирхлоо. Мөн ШУТИС-Коосэн технологийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, оюутнуудын хичээлийн үйл явцыг үзэж танилцлаа. Энэ жил Япон Монгол улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг нь энэхүү арга хэмжээ юм.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School