link
2017 оны 07 сарын 03-наас 07 сарын 05-ны өдрүүдэд Буриадын Улсын Их Сургуультай хамтарсан “Старт- Ап” оюутнуудын төслийн уралдаан, залуу судлаачдын семинар Буянт болон Их Тамир амралтын газруудад зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд БуХС-ийн профессор багш нар болон “Старт- Ап” төслийн багийн оюутнууд болон Буриадын Улсын Их сургуулийн багш оюутнууд нийт 53-н хүн оролцлоо. Энэхүү семинарыг БуХС-ийн Технологийн менежментийн салбарын хамт олон зохион байгуулав.
“Старт-Ар” төслийн уралдааны эцсийн шалгаруултанд нийт 6-н баг оролцож, “ Шүдэн”баг 1- байр, “Baikal Аnimation” 2- байр, “Ухаалаг сургууль“, “Ambience” багууд 3- байрыг тус тус эзэлж, Сүүн кофе»” багийн оюутнууд өндөр амжилт үзүүлэв. Оролцсон оюутнууд өөрсдийн шинэ санаагаа хөгжүүлэх, гарааны бизнес төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтаа тооцоолж, компаниа байгуулах зэрэг бизнес эрхлэлт, энтрэпренершипийн маш чухал туршлагуудыг олж авсан нь оюутнуудадаа өгөөжтэй сайхан арга хэмжээ боллоо.
“Шүдэн” багийн оюунууд 2 сая төгрөгний төслийн санхүүжилт авлаа. Оюутнуудын энтрепренершир сэтгэлгээг хөгжүүлэх, ОХУ-ын бизнесийн байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдэх, цаашид энэ хүрээнд Старт-Ар компанийг байгуулж, ажиллах боломжийг бүрдүүлж байгаад ихээхэн ач холбогдолтой болсон.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School