link
Химийн инженер, технологич мэргэжлээр “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох анхны сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо хамтран зохион байгуулсан билээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэргэшсэн инженерүүдэд сертификат, тамга, энгэрийн тэмдгийг гардууллаа.
Энэхүү сургалтад ШУТИС-ийн ХШУС, Геологийн төв лаборатори, Ус сувгийн удирдах газар, “Ханлаб” ХХК, “МоЭнКо” ХХК, ДЦС-2, “МонМаг” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Алтайн хүдэр” ХХК, “Ю Ай Ти” ХХК, “Монголын хими, химийн инженер технологичдын холбоо” ТББ, МХЕГ, “Акос” ХХК, “Болд төмөр ерөө гол” ХХК зэрэг байгуулагуудаас нийт 19 мэргэшсэн инженер амжилттай суралцаж төгссөн юм.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School