link
“Философи, хүний эрхийн уулзварт” Философийн YIII улсын олимпиад 2017 оны 5 сарын 10-ны өдөр ШУТИС-ийн төв номын санд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадын үндсэн зохион байгуулагчаар БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, хамтран зохион байгуулагч байгууллагаар ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Шашин судлал, философийн тэнхим, ерөнхий ивээн тэтгэгчээр “Эмнести Интернэшнл” Хүний эрхийн олон улсын байгууллага тус тус ажиллалаа.
Тус олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, БХИС, ХСИС, СУИС, СЭДС, МҮИС, Шихихутуг ДС, Шинэ Монгол ДС, Ач-АШУС зэрэг 11 их, дээд сургуулийн оюутнуудын баг оролцож мэдлэг, оюунаа сорилоо.
Олимпиад нь:
Оролцогч 11 сургуулийн “Хүний эрх” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв. ШУТИС, БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш Б.Наранбаатар, Ц.Батцэрэн нараар удирдуулсан М.Бямбажав (Аялал жуулчлалын менежментийн III), Э.Эрхэмбаяр (Олон нийттэй харилцах ажил IY), Д.Энхмандах, Б.Одонтуяа (ЖДҮ-ийн менежмент III), Г.Дэчмаа (Бизнесийн Удирдлага I), Б.Бумбаяр (Санхүү менежмент III), С. Энхтөр (Уул уурхайн ашиглалт I) нарын оюутны “СИОН” баг оролцож гуравдугаар байр эзэллээ. Олимпиадад амжилттай оролцсон БуХС-ийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, дэмжиж ажилласан БуХС-ийн захиргаа, багш Д.Хатанбаатар, С.Туяа, С.Ариунцэцэг Б.Оюунчимэг болон ШУТИС-ийн төв номын сангийн хамт олонд талархал илэрхийлье.
БУХС-ИЙН Хүмүүнлэгийн ухааны тэнхим
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School