link
ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв болон олон улсын зөвлөх доктор Улрике Лехнер нарын хамтран зохион байгуулсан “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17025:2005” сэдэвт сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг нээж ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн захирал доктор Г.Төрмөнх үг хэлэв. Олон улсын зөвлөх доктор Улрике Лехнер сургалтанд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17025:2005” талаарх сургалтыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Олон улсын зөвлөх доктор Улрике Лехнер нь “ISO/IEC 17025:2005” стандартад заагдсан журмууд болон лабораторийн шинжилгээний чанар, баталгаажуулалт, ур чадварын сорилт, мониторинг, түүнийг судалгаа шинжилгээний явцад мөрдлөг болгох, ажлын нөхцөлд сахих дүрэм болон анхаарах зүйлсийг сургалтанд оролцогчидод дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн олон улсын зөвлөх доктор Улрике Лехнер нь “ISO/IEC 17027:2005” стандартыг дагаж мөрдөх тухай 2017 оны 03 дугаар сарын 13-17-ны хооронд Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвд зөвлөгөө өгч, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School