link
Монголын Залуучуудын Холбоо 1996 оноос эхлэн их дээд сургууль, коллежид суралцагч залуусын дунд оны шилдэг оюутнуудыг шалгаруулах "Алма матер” ёслолын ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай билээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд завсарлаад байсан "Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, 16 дахь жилдээ зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээнд эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн салбарт амжилттай суралцаж буй оюутнуудыг нэр дэвшүүлж, материалаа ирүүлсэн нийт 200 гаруй оюутнаас шилдгийн шилдэг 12 оюутныг шүүгчдийн шалгуураар шалгаруулахад ШУТИС-ийн МехТС-ийн оюутан Б.Аръяа “зохион бүтээгч” салбарт, МехТС-ийн оюутан Д.Дашдэлэг “Боловсрол” салбарт шилдгээр шалгарсан амжилт үзүүллээ.
Шилдэг оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School