link
МУИС-ийн Күнзийн институтээс жил бүр уламжлал болгон их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион явуулдаг “Хятад дуу дуулаачдын тэмцээн”-ийн 5 дахь удаагийн тэмцээнийг 2016.10.15-нд Улаанбаатар чуулгад зохион явууллаа.
“Хятад дуу дуулаачдын тэмцээн”-ий I шатанд нийт 53 үзүүлбэр оролцсоноос II шатанд 20 үзүүлбэр шалгарсан. Үүнд ШУТИС-ийн 6 үзүүлбэр буюу хамгийн их үзүүлбэр шалгарч үлдсэн.
ШУТИС-ийн ГХИ-ийн хятад хэлний ангийн оюутнуудаас гадна 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд тус тэмцээнд оролцож авъяас чадвараа сорьсон байна. 3-р байрыг оюутан Ганбаяр, тусгай байрыг оюутан Энхмаа, Мөнх-Эрдэнэ нар хүртэж гэрчилгээ, үнэ бүхий зүйлээр шагнагдав.
“Хятад дуу дуулаачдын тэмцээн”-ий II шатанд шалгарсан болон байр эзэлсэн оюутны тоогоор ШУТИС тэргүүлсэн амжилт үзүүлсэн тул Шилдэг зохион байгуулагч сургуулиар ШУТИС, Шилдэг зохион байгуулагч багшаар Ц.Эрдэнэзаяа багш тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууд болон оюутнууддаа амжилттай зохион байгуулсан Ази судлалын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.
Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхим
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School