link
АНУ-ын Массачусетсийн технологийн их сургууль (MIT)-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Bernd Widdig, Abraham J.Siegel-ийн нэрэмжит удирдахуйн ухааны профессор, МТИС-ийн Слоаны менежментийн сургуулийн профессор Stephen Graves нар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирж ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуульд ажиллалаа.
Айлчлалын хүрээнд Чингис хаан зочид буудлын их танхимд “Үйл ажиллагааны менежментийн хүрээн дэх их сургууль, бизнесийн байгууллагын түншлэл” сэдвээр профессор Stephen Graves лекц, хэлэлцүүлэг хийлээ.
Тус лекц хэлэлцүүлэгт бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн удирдлага, профессор багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, бизнесийн байгууллагын төлөөлөгчид болох 60 гаруй хүн оролцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн МIT-ийн ахисан түвшний тогтолцоо, сургалтын судалгааны үйл ажиллагааны талаар туршлага солилцох нээлттэй хэлэлцүүлэгт ШУТИС-ийн БАТС-ийн эрдэмтэн багш нар оролцлоо.
ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуульд /MIT/ Слоаны менежментийн сургуулийн Абраам Сигалын нэрэмжит удирдахуйн ухааны профессор Стифэн Грейвэс нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Бизнесийн ахисан түвшний сургуулийн удирдлагууд болон эрдэмтэн профессор багш нар ахисан түвшний сургуулийн бүтэц, зохион байгуулалт, доктор магистрын зэргийн сургалтын төлөвлөгөөний агуулгын талаар профессор Стифен Грейвэстэй ярилцаж санал солилцлоо.
Тэрээр МIT-ийн туршлага болоод өнөөгийн сургалтын хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч, санал бодлоо илэрхийллээ. Энэхүү уулзалт, ярилцлага нь цаашдын Бизнесийн ахисан түвшний сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын төлөвлөгөөний агуулга, чанарыг гүнзгийрүүлэн дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах боллоо хэмээн эрдэмтэн профессор багш нар дүгнэн үзэж байна.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School