link
Солонгос, Япон, Хятадын зэрэг улсын шилдэг их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдэд явагддаг “Судалгааны арга зүй”-семинарыг ШУТИС-д нутагшуулахын тулд профессорын баг, салбарууд дээр өөр өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлсээр байгаа билээ.
Энэ удаа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгаа, магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй” төслийн Монгол талын удирдагч Д.Сүнжидмаа, Япон талын удирдагч Тохокугийн Их Сургуулийн профессор Данил Пушпалал нарын санаачлагаар залуу судлаачдад зориулан “Судалгааны арга зүй” сэдэвт семинарыг 2016 оны 9-р сарын 6-наас 9-р сарын 12-ны хороонд Барилга, архитектурын сургууль дээр явууллаа.
Семинарт магистр болон докторын 16 оюутан хамрагдав. Сургалтанд хамрагдсан оюутнуудын судалгааны чиглэл өөр өөр боловч сэдэв болон судалгааныхаа зорилгыг хэрхэн оновчтой сонгох, илтгэл тавих, өгүүлэл бичих, ишлэл авах, өөрийн судалгааны чиглэлийн дагуу мэдээлэл хайх зэргийг голчлон оюутнуудаар өөрсдөөр нь хийлгэн, харин багш нь засах, зөвлөгөө өгөх зэргээр олон улсын боловсролын тогтолцооны дагуу илүү их практик голлосон сургах, суралцах арга барил бүхий семинар боллоо.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School