link
ШУТИС-ийн БНСУ-ын Чусон их сургуультай байгуулсан “Оюутан ба ажилтан солилцооны гэрээ”-ний дагуу СБЧА, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны ажилтнуудаас бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2016 оны 7 дугаар сарын 3-11-ний өдрүүдэд БНСУ-ын Чусон их сургуульд ажиллаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
ШУТИС-ийн сургалтын албаны ажилтнуудыг тус сургуулийн Гадаад харилцааны хэлтсийн декан профессор Park, Dae-Hwan, Kim Kyoun young болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзсан бөгөөд Чусон их сургуулийн элсэлт, гадаад харилцаа, нийгмийн халамж, оюутны хөгжил үйлчилгээ, бакалаврын албаны үйл ажиллагаатай танилцаж, оюутан элсүүлэх зарчим, гадаад, дотоодын оюутны суралцах орчин хангамж, оюутны суралцах үйлийг дэмжих, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх талаарх танилцуулга семинарт оролцлоо.
Чусон их сургуулийн Төв номын сангийн үйл ажиллагаа, суралцагчдад номын сангийн үйлчилгээг хэрхэн үзүүлж буй талаар үзэж сонирхон, Инженерийн сургуулийн барилга архитектур, механикийн салбарын багш, оюутны бүтээл, сургалт судалгааны лаборатори, сургалтын материаллаг баазтай танилцлаа.
БНСУ-ын Аж үйлдвэрийн бүс болон хөгжиж буй Gwangju, Jeonju, Yeosu хотуудыг үзэж сонирхон, БНСУ-ын эртний уламжлалт зан заншил, түүх соёлыг танилцуулах, үзэсгэлэн EXPO-д оролцлоо.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School