link
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа "Бид сайн сайханд дагуулна" уриатай иргэдийн баярын өдөрлөгт ШУТИС амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь дүүргийн бизнес эрхлэгчид, их дээд сургууль, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй хүргэх, хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах зорилготой байлаа. Энэ жилийн иргэдийн баярыг Монгол Улсын Соёл Урлагийн Их сургууль, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран гудамжны баяр хэлбэрээр Бээжингийн гудамжны баруун уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд уулзвар хүртэлх Бага тойруугийн хэсэгчилсэн авто замд зохион байгууллаа. ШУТИС-ийн багш, судлаачид өөрсдийн судалгааны үр дүнг харуулсан бүтээлээ олон нийтэд танилцуулж мөн ҮТС-ийн багш, оюутнуудын “Хаврын гоёл” наадамд оролцсон бүтээлээс 5 коллекц, 15 бүтээлээр загварын үзүүлбэр үзүүлж, ШУТИС-ийн “Дуулаач” клубийн оюутнууд урлагийн тоглолтоор оролцлоо.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School