Проректор Д.Батчулуун “Хөгжлийн гарц-боломж” сэдэвт лекц уншлаа
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун багш, оюутнуудад зориулан “Хөгжлийн гарц-боломж” сэдэвт лекц 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн хурлын зааланд уншлаа. Тус лекцэнд ШУТИС-ийн оюутан залуучуудаас гадна бусад их дээд сургуулийн төлөөлөл нийлсэн 150 гаруй багш, оюутан ороцсон байна. Тус лекцээр гарааны компани, инноваци, хөгжлийн гарц, боломж зэрэг олон чухал сэдвийн ойлголтуудыг оюутнууд авлаа. Лекцийн төгсгөлд оролцогчид өөрсдийн хүссэн асуултад хариулт авсан юм.  Мөн энэ үеэр проректор Д.Батчулуун “Му club” –ийн захирал Д.Сэрдарамд мод тарих үйлсэд нь зориулж нэг сая төгрөг хувиасаа өгч байгаагаа гардууллаа.
 
Тус лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна.