Хятадын банк, Монгол, хятадын соёл боловсролын сангийн тэтгэлэг хүртлээ
БНХАУ-ын Хятадын банк, Монгол-Хятадын соёл боловсролын сан, Күнзийн институтээс хамтран хятад хэл суралцагч оюутан залуусын дунд “Тэргүүлэгч од” нэртэй тэтгэлгийн уралдааныг зохион байгуулсан.
Хятад хэлийг онц, сайн суралцагч нийт 96 оюутан улсын хэмжээнд шалгарч, шалгалтанд хамрагдснаас 12 оюутан эцсийн шатанд шалгарч тэтгэлэг хүртжээ.
ШУТИС-ийн хятад хэлний ангийн оюутан Т.Үүрийнцолмон, Б.Төгөлдөр нар 2-р байр, тус бүр 8000 юань, Б.Энхдаваа, М.Лхагвадолгор нар 3-р байр шалгарч тус бүр 5000 юаны тэтгэлэг хүртэж өндөр амжилттай оролцлоо.
 
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2015.01.09-ний өдөр Централ Таурт байрлах Хятадын банкны хүндэтгэлийн өрөөнд боллоо.
Энэхүү тэтгэлгийн үйл ажиллагаанд оюутнуудаа сайн зохион байгуулж, бэлдэж оролцуулсан багш Л.Чойжилмаа, Б.Ариунаа нартаа талархлаа илэрхийлье.
 
Гадаад Хэлний Институт