Ёслолын хувцасны журам

Ректорын 2004 оны 4-р сарын 19-ний 
117 тоот тушаалын хавсралт



ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЁСЛОЛЫН 
ХУВЦАС, ХУВЦСЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл
Ёслолын хувцас нь  ШУТИС-ийн  нэр төрийн бэлэгдэл төдийгvй, зэрэг, цол олгох  ёслолын ажиллагааны сvр хvчийг илэрхийлнэ. 

Хоёр. Ёслолын хувцасны хэв загвар
2.1. Ёслолын хувцсыг дараах байдлаар ангилна. Vvнд:
Эрдмийн зөвлөлийн гишvvдийн
Хvндэт докторын
Докторын
Магистрын
Бакалаврын 
2.2. Хувцасны бvрэлдэхvvн
 Эрдмийн зөвлөлийн гишvvдийн хувцас нь малгай өмсгөл хоёроос бvрдэнэ
 Хvндэт докторын хувцас нь малгай өмсгөл хоёроос бvрдэнэ.
Доктор, магистрын хувцас нь өмсгөл, нөмрөг, малгай гурваас бvрдэнэ.
Бакалаврын хувцас нь өмсгөл, малгай хоёроос бvрдэнэ.
2.3. Хувцасны гадаад байдлын тодорхойлолт 
2.3.1. Эрдмийн зөвлөлийн гишvvдийн хувцас (Зургийг 1 дvгээр  хавсралтад vзvvлэв). Хувцас нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишигт vндэслэсэн, монгол vндэсний хувцасны зарим онцлог болон ШУТИС-ийн өнгөний бэлэгдлийг тусгасан байна. Эрдмийн зөвлөлийн дарга, гишvvдийн ёслолын хувцас нь зэрэг дэвийн ялгаатай байна. 
Өмсгөл нь хөх өнгийн торгоор хийгдэх бөгөөд сул чөлөөтэй хэлбэртэй, энгэр нь уулзсан зөрлөгтэй, ханцуй нь доогуураа өргөссөн хэлбэртэй. Монголын эртний мэргэдийн хувцасны зах нь 32 эрдэний номыг бэлэгдсэн  нугалаатай  байсныг  vндэслэн зах нь  32  босоо ширээстэй, эрдмийн зэрэг дэв,  цолыг энгэрийн туузан унжлага дээр туузан зураасаар тэмдэглэдэг байсныг vндэслэн энгэрийн алтан шаргал босоо оруулга дээр өлзий хээгээр (доктор (Ph.D), эсвэл дэд профессор-нэг, доктор (Ph.D) бөгөөд дэд профессор-хоёр, доктор (Ph.D), бөгөөд профессор-гурав, доктор (Sc.D) бөгөөд дэд профессор-гурав, доктор (Sc.D) бөгөөд профессор-дөрөв, ШУА-ийн Академич-тав)  тэмдэглэсэн байна.
Энгэртэй гурван ширхэг зангидмал товч, шилбэтэй, ханцуйн vзvvр алтан шар өнгийн материалаар эмжсэн (зөвлөлийн дарга - 4.0 см, 1.0 см-ийн хэмжээтэй, гишvvд 1.5 см)  байна. Энгэртэй босоо шар хоргойн туузан оруулгатай байх бөгөөд дээр эрдмийн цол, зэрийг илтгэсэн хөндлөн туузан тэмдэглээтэй байна.
Малгай нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишгээр хийгдсэн, шар хоргойгоор эмжсэн (зөвлөлийн дарга - 2.0 см, 0.5 см-ийн хэмжээтэй, гишvvд 2.0 см-ийн хэмжээтэй), малгайны дээд хvрээгээр нарийн шар хоргойн эмжээртэй, малгайны голоос гарсан зангидмал суурь бvхий шар өнгийн цацган унжлагатай  байна. Эрдмийн зөвлөлийн даргын малгай нь өлзий хээтэй байна.
.Дагалдах хэрэглэл.  Малгай болон өмсгөл нь зориулалтын ууттай байна.
2.3.2. Хvндэт докторын хувцас. (Зургийг 2 дугаар  хавсралтад vзvvлэв) Хувцас нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишигт vндэслэсэн, монгол vндэсний хувцасны зарим онцлог болон ШУТИС-ийн өнгөний бэлэгдлийг  тусгасан байна.
Өмсгөл нь хөх өнгийн торгоор хийгдэх бөгөөд сул чөлөөтэй хэлбэртэй, энгэр нь уулзсан зөрлөгтэй, ханцуй нь доогуураа өргөссөн хэлбэртэй, давхарлагатай, Энгэртэй гурван ширхэг зангидмал товч, шилбэтэй, энгэр, болон ханцуйны vзvvрээр 2.0 см-ийн шар торгон эмжээртэй. 
Малгай нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишгээр хийгдсэн, монгол vндэсний хувцасны шинжийг агуулсан улаан залаатай,шар торгоор 2.0 см-ийн хэмжээтэй эмжсэн, малгайны дээд хvрээгээр нарийн шар эмжээтэй, 4 өнцөгт нь зангидмал суурь бvхий цацагтай байна. 
Дагалдах хэрэглэл.  Малгай болон өмсгөл нь зориулалтын ууттай байх бөгөөд эдгээр дээр ШУТИС-ийн эмблемийг хатгамлаар гvйцэтгэсэн байна.
2.3.3. Докторын хувцас.  (Зургийг 3 дугаар  хавсралтад vзvvлэв). Хувцас нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишигт vндэслэсэн, ШУТИС-ийн өнгөний бэлэгдлийг тусгасан байна.
Өмсгөл нь хар хөх өнгийн сатин буюу атлас материалаар  хийгдэх бөгөөд сул чөлөөтэй хэлбэртэй, энгэр нь уулзсан зөрлөгтэй, энгэр, арын дээд хэсэгт хөндлөн оруулгатай, арын голд 7, энгэрт 6 нугалаатай, ханцуй нь доогуураа өргөссөн хэлбэртэй. Ханцуйн vзvvр алтан шар өнгийн материалаар  5.0 см, 1.0 см- ийн хэмжээтэй  эмжигдсэн байна.
Нөмрөг нь энгэр рvvгээ хошуу, ар руугаа дөрвөлжин хошуу хэлбэртэй, хар хөх өнгийн сатин буюу атлас материалаар  хийгдсэн, 5.0; 7.0 см-ийн хэмжээтэй алтан шар өнгийн даавуугаар эмжигдсэн,  доторлогдсон байна.  
Малгай нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишгээр хийгдсэн, малгайны голоос гарсан зангидмал суурь бvхий цацган унжлагатай байна. Цацаг нь шар өнгөөр хийгдэнэ.
2.3.4. Магистрын хувцас (Зургийг 4 дvгээр  хавсралтад vзvvлэв). Хувцас нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишигт vндэслэсэн, ШУТИС-ийн өнгөний бэлэгдэл, мэргэжлийн онцлогийг   тусгасан байна.
Өмсгөл нь хар хөх өнгийн сатин буюу атлас материалаар  хийгдэх бөгөөд сул чөлөөтэй хэлбэртэй, энгэр нь уулзсан зөрлөгтэй, энгэр, арын дээд хэсэг оруулгатай, арын голд 7, энгэрт 6 нугалаатай, ханцуйны их биетэй залгагдах хэсэгт хуниас гаргасан, ханцуйны vзvvрын уртасган хэлбэр гаргасан байна.
Нөмрөг нь энгэр, ар руугаа хошуу хэлбэртэй, хар хөх өнгийн сатин буюу атлас материалаар хийгдсэн, 3.0 см-ийн хэмжээтэй шар өнгийн материалаар эмжигдсэн байна. Мэргэжлийн онцлогийг тусгагдсан өнгийн торгомсог материалаар доторлогдсон байна. Мэргэжлийн онцлогийг заасан материалын өнгө нь инженерийн ухаан-цэнхэр, байгалийн ухаан-гvн ногоон, арт, дизайн-цагаан, эдийн засаг менежмент-ягаан,  хvмvvлэгийн ухаан-оюу ногоон өнгөтэй байна. 
Малгай нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишгээр хийгдсэн, малгайны голоос гарсан зангидмал суурь бvхий цацган унжлагатай байна. байна. Цацаг нь шар  өнгөтэй байна.
2.3.5. Бакалаврын хувцас. (Зургийг 5 дугаар хавсралтад vзvvлэв). Магистрын хувцасны адил хийц загвартай боловч нөмрөг өмсөхгvй.
Өмсгөл нь хар хөх өнгийн сатин буюу атлас материалаар  хийгдэх бөгөөд нь сул чөлөөтэй хэлбэртэй, энгэр нь уулзсан зөрлөгтэй, энгэр, арын дээд хэсэгт хөндлөн оруулгатай, арын голд 7, энгэрт 6 нугалаатай, ханцуйны их биетэй залгагдах хэсэгт хуниас гаргасан, ханцуйны vзvvрын уртасган хэлбэр гаргасан байна.
Малгай нь дэлхийн улс орны их сургуулиудын ёслолын хувцасны нийтлэг жишгээр хийгдсэн, малгайны голоос гарсан зангидмал суурь бvхий цацган унжлагатай байна. Цацаг нь шар өнгөтэй байна.

Гурав. Ёслолын хувцсыг өмсөх журам
 Ёслолын хувцас өмсөгчид нь өмсгөлдөө гvн хvндэтгэлтэйгээр хандаж, ёслолын ажиллагааны  туршид дараах дэг жаягийн дагуу өмсөж хэрэглэнэ. Vvнд:

Эрдмийн зөвлөлийн гишvvд - Эрдмийн зөвлөлийн хуралдаан, ШУТИС-ийн хvндэт цол, зэрэг гардуулах болон төгсөгчдөд диплом гардуулах ёслолын ажиллагааны vеэр өмсөнө. 
 Хvндэт доктор – Докторын өмсгөлийг цол гардуулахаас өмнө өмссөн байх бөгөөд цол гардуулсны дараа ШУТИС-ийн хvндэтгэлийн одонг зvvж, малгайг өмсгөнө. Ёслолын хувцсыг зэрэг, цол олгох арга хэмжээ, ШУТИС-ийн ойн арга хэмжээ болон зарим хvндэтгэлийн хуралдааны vеэр өмсөнө.
Доктор, магистр - Диплом гардуулах ёслолын ажиллагаа эхлэхэд өмсгөл, малгайг  бvрэн өмссөн байна. Нөмрөгийг доктор, магистрын зэргийн диплом авсны дараа өмсөнө. Малгайны цацгийг өмнө баруун тал руу нь унжуулсан байдлаар өмсөх бөгөөд зэрэг гардан авсны дараа малгайн цацгийг зvvн тал руу нь унжуулан байруулна.
Бакалавр - Диплом гардуулах ёслолын ажиллагаа эхлэхэд зөвхөн өмсгөлийг өмссөн байх бөгөөд диплом, энгэрийн тэмдгийг гардан авсны дараа малгайг өмсөнө. Малгайны цацаг зvvн тал руугаа унжсан байна.







Ректорын 2009 оны 1 дvгээр сарын 15-ны 18 тоот тушаалаар
оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан.