Чанарын бодлого, зорилт

ШУТИС-ийн дээд удирдлага нь өөрийн төлөв байдал, стратегийн чиглэл, зорилгод нийцсэн чанарын бодлогыг анх 2019.03 сард тодорхойлсон. Энэхүү "Чанарын бодлого" нь их сургууль боловсролын  үйлчилгээг чанартай үзүүлэх болон боловсролын үр шим хүртэгчдэд (суралцагч, эцэг эх, ажил олгогч, багш ажилтан, нийгэм) төвлөрч ажиллах, тасралтгүй сайжруулалтыг хийдэг байхад багш, ажилтан бүрийн хувь нэмэр, оролцоог дээшлүүлэхийг зорьсон. 

ШУТИС-ийн ЧАНАРЫН БОДЛОГО

"Олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох манлайлагчдыг бэлтгэдэг судалгааны их сургууль болно."


ШУТИС-ийн ЧАНАРЫН ЗОРИЛТ (2019-2021)
1.    ШУТИС-ийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх
2.    ШУТИС-ийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох
3.    Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
4.    Хүний нөөцийн сургалт, хөгжлийг дэмжих
5.    Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх
6.    Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх

*ШУТИС-ийн Захирлын 2019.03.22-ны өдрийн А/70 тоот тушаал

Чанарын зорилтууд нь их сургуулийн чанарын бодлогыг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулахад чиглэгдэх тул удирдлагын болон үйл ажиллагааны түвшинд сайжруулалт хийх, хэмжигдэхүйц, биелэгдэх боломжтой зорилтуудыг бүрэлдэхүүн, нэгжийн хэмжээнд дараах маягтын дагуу жил бүрийн 1 дүгээр сард тодорхойлж, хариуцсан удирдлагаар баталгаажуулна. ШУТИС-ийн Чанарын гарын авлагаас дэлгэрэнгүй үзнэ үү.

Үүнд:

Чанарын зорилт

Хэрэгжүүлэх арга зам

Хариуцах эзэн

Дуусах хугацаа

Зорилтот үр дүн

Биелэлт (жил, улирал)

1

2

3

4

5

6

7

 

ЧАНАРЫН ЗАРЧИМ
1.    Суралцагч, тэдний эцэг эх ажил олгогч, ажилтнуудын хүлээлт ба хэрэгцээнд төвлөрнө.
2.    ШУТИС-ийн бүх шатны нэгж дэх манлайлагчийн үнэт зүйл, загварыг бий болгож, хэвшүүлнэ.
3.    Их сургуулийн чанарын менежментийн тогтолцоонд хүн бүрийг оролцуулж, тэдний чадамжийг хөгжүүлнэ.
4.    Үйл ажиллагааг ойлгомжтой, харилцан уялдаатай (дэс дараалал) болгоход үйл явцын арга, хандлагыг ашиглана.
5.    Гүйцэтгэлийг хянаж, тасралтгүй сайжруулна.
6.    Өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргана.
7.    Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
8.    Нийгмийн өмнө хариуцлагатай байна.
9.    Боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй, эрх тэгш байлгана.
10.    Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангана.
11.    Боловсролын ёс зүйн хэм хэмжээг баримтална.